- Novel's Newsletter
- Posts
- Costco-ийн нэгж хувьцааны өгөөж таамаглалаас өндөр гарч хувьцааны ханш нь өслөө
Costco-ийн нэгж хувьцааны өгөөж таамаглалаас өндөр гарч хувьцааны ханш нь өслөө
Хөрөнгийн Зах Зээлийн Тойм
BREAKING NEWS🔥
Costco (NASDAQ: COST) компанийн 1-р улирлын нэгж хувьцааны өгөөж /EPS/-ийг 3.58 ам.доллар буюу шинжээчдийн таамаглаж байсан 3.40 доллараас 5.3%-иар илүү гарснаар хувьцааны ханш нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 36.7%-иар өсч 630.78 ам.долларт хүрлээ.
Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ
АНУ-ын сүлжээний компани болох AT&T (NYSE:T) компани Rivian-тай туршилтын хөтөлбөрөөр флот хөлөг онгоцны худалдан авах гэрээ байгуулснаа заралснаар Rivian Automotive (NASDAQ:RIVN) компанийн хувьцааны ханш 14%-иар өссөн байна. AT&T компанийн энэхүү худалдан авалт нь тус компанийн тогтвортой байдлыг хангах, нүүрсхүчлийн хийг бууруулах, байгаль орчин хамгаалах зорилгынх нь нэг хэсэг болжээ. Мөн AT&T болон Rivian хамтын ажиллагаагаа улам нэмэгдүүлж Rivian-ийн цахилгаан автомашин сүлжээний холболтыг хийхээр болсон байна.
Rivian Automotive (NASDAQ: RIVN) $22.43 (14.0%)
AT&T (NYSE: T) $16.65 (1.2%)
МХБ-ийн арилжааны тойм
2023.12.14-ний Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 566,532 ширхэг хувьцаа 155,577,293 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 54,175 ширхэг нэгж эрх 18,168,467 төгрөгөөр, бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 5,000 ширхэг үнэт цаас 498,900,000 төгрөгөөр, багцын арилжаанд нийт 1,564,125 ширхэг үнэт цаас 503,139,519 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Энержи Ресурс” ХХК-ийн 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 8,596,442,880 төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 3,300 тонн төмрийн хүдэр 1,021,950,435 төгрөгөөр, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 128,000 тонн эрчим хүчний нүүрс 27,068,597,760 төгрөгөөр нийт 36,829,985,630 төгрөгөөр арилжигдсан байна.
Өнөөдрийн онцлох хувьцаа: УБ-БҮК ХК (MSE: BUK)-ийн хувьцаа 300 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 11.1 хувь өссөн байна.
“ХААН Банк” ХК-ийн нийтэд санал болгон арилжаалсан "Ногоон бонд" өрийн хэрэгслийн эхний хөтөлбөрийн анхдагч зах зээлийн арилжааг МХБ-ээс амжилттай болсонд тооцож 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс тус компанийн өрийн хэрэгслийн эхний хөтөлбөрийн хоёрдогч зах зээлийн арилжааг "KBMG-BD-14/12/26-C0057-16" үсгэн кодтойгоор эхлүүлэхээр болжээ.
Арилжааны брокер: 70121616
Таны мэдлэгт…
Хөрөнгө оруулалт гэж юу вэ?
Өөрт байгаа мөнгөн хөрөнгөө ямар нэгэн бүтээгдэхүүн үйлчилгээнд оруулж түүнийхээ өгөөжийг нь хүртэх үйл ажиллагааг хөрөнгө оруулалт гэнэ.
Хөрөнгө оруулалтын түгээмэл хэрэгслүүд
Бидэнтэй холбогдох:
☎️70121616