- Novel's Newsletter
- Posts
- Өндөр өгөөжтэй бондод хөрөнгө оруулах боломж
Өндөр өгөөжтэй бондод хөрөнгө оруулах боломж
Хөрөнгийн Зах Зээлийн Тойм
BREAKING NEWS🔥
📌"Новел Инвестмент ҮЦК" ХХК-иас мэргэжлийн хөрөнгө оруулагч нарт зориулсан #өндөр_өгөөжтэй бонд санал болгож байна. 📌
☝️БОНДЫН НӨХЦӨЛ НЬ:
💸Татан төвлөрүүлэх дүн: 1.2 тэрбум
💸Бондын үнэ: 1,000,000 төгрөг
💹Хүү: 23 хувь
🗓️Хүү төлөх давтамж: 6 сар тутам
⏲️Хугацаа: 12 сар
💹Хүүгийн орлогын татвар: 10 хувь
Монголбанк бодлогын хүүг бууруулж байгаа тул зах зээл дээрх хүүгийн түвшин буурах төлөвтэй байна. Тиймээс мэргэжлийн хөрөнгө оруулагч та бүхэн амжиж аваарай.
📖Дэлгэрэнгүй мэдээллийг: 70121616, 91110963, 88027352, 98085308
Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ
Японы төв банкны бодлогын хүүгээ 17 жилийн дараа анх удаа 0.1 хувиар өсгөсөнөөр Nikkei 225 индексийн ханш 2 хувиар өслөө. Япон улс нь 2016 онд хасах бодлогын хүүгээ дефляцийн эсрэг бодлого хэрэгжүүлэх үүднээс эхлүүлж байсан бөгөөд энэ онд -0.1% байсан богино хугацааны хүүгээ 0%-0.1% болгон өсгөлөө.
МХБ-ийн арилжааны тойм
2024.03.20-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 926,748 ширхэг хувьцаа 455,492,723 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 26,331 ширхэг нэгж эрх 20,477,382 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 100 ширхэг үнэт цаас 9,982,000 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 3,300 тонн 52%-тай төмрийн хүдэр 779,994,600 төгрөгөөр нийт 1,265,946,705 төгрөгөөр арилжигдсан байна.
Өнөөдрийн онцлох хувьцаа: Бэрх Уул ХК (MSE: BEU)-ийн хувьцаа 1,035 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 15 хувь өссөн байна.
"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 11 дүгээр тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 09:00 цагт хуралдуулахаар зарлалаа. Хурлаар компанийн 2023 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах, компанийн 2024 оны Эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний саналыг хэлэлцэж, батлах, хувьцаа эзэмшигчдийн хурлын 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 08 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцэх ажээ.
Таны мэдлэгт…
"Новел Инвестмент ҮЦК"-аас хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна
-Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт
-Арилжаанд хэрхэн оролцох вэ?
-Арилжаанд ороход анхаарах зүйлс гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулагдахаар боллоо. Та сургалтад хамрагдсанааар хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтыг авахаас гадна дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлийн талаар шинэ содон мэдээ мэдээллүүдийг сонсож, амжилттай хөрөнгө оруулалт хийж эхлэх бүхий л мэдээллүүдийг авах боломжтой.
2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 18:30 цагаас
УБ, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Новел Группийн байр, 2 давхар
Сургалтанд бүртгүүлэх:
https://forms.gle/uGYZg4XvgSxSP3zr7
Бидэнтэй холбогдох:
☎️70121616