- Novel's Newsletter
- Posts
- АНУ-ын чип экспортын хязгаарлалтын улмаас “Алибаба”-ын хувьцааны ханш 9 хувиар уналаа
АНУ-ын чип экспортын хязгаарлалтын улмаас “Алибаба”-ын хувьцааны ханш 9 хувиар уналаа
Хөрөнгийн Зах Зээлийн Тойм
BREAKING NEWS🔥
АНУ-ын чип экспортын хязгаарлалтын улмаас Хятадын цахим худалдааны аварга “Алибаба”-ын АНУ-д бүртгэлтэй хувьцааны ханш 9 хувиар уналаа. Алибаба компани нь өнгөрсөн Пүрэв гарагт хийсэн мэдэгдлээрээ орлогоо тайлагнаж, Amazon Web Services болон Microsoft Azure-тай өрсөлддөг үүлэн тооцооллын салбар болох Cloud Intelligence Group-ээ цаашид үргэлжлүүлэхгүй гэдгээ мэдэгдэв. Алибаба тус компаниа олон нийтэд нээлттэй компани болгож IPO зарлахаар төлөвлөж байсан билээ. Мөн мэдэгдэлдээ АНУ-ын чип экспортын хязгаарлалт нь “Cloud Intelligence Group”-ийн хэтийн төлөвт тодорхойгүй байдал үүсгэсэн" хэмээн дурджээ.
Мөн тус компани 2023 онд анх удаа нэгж хувьцаанд 0.125 ам.долларын ногдол ашиг тараахаа зарлалаа.
Alibaba Group (NYSE: BABA) $79.11 (-9.1%)
Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ
Хятад улс цахилгаан машин руу хурдацтай шилжих болсноор гадны үйлдвэрийн машинуудын борлуулалт багасч Фолксвагены Хятад улс дах салбарын борлуулалт 2009 оноос хойш 29.2 хувиар буурсан бол дотоодын BYD үйлдвэрийн цахилгаан машины борлуулалт 461 хувиар өсчээ. CNBC мэдээний агентлагаас Хятад улс дах топ 10 автомашины брэндэд хийсэн судалгаагаар зөвхөн Фолксваген бус бусад машины брэндүүдийн борлуулалт ч бас буурсан байна. Хюндай болон Ниссаны хувьд 2009 оноос хойш зах зээл дээр хамгийн муу борлуулалттай байжээ. Хятад улс нь автомашины зах зээлээр дэлхийд тэргүүлдэг бөгөөд энэ он гарсаар тус улсад борлуулагдсан шинэ суудлын автомашины гуравны нэгээс илүүг цахилгаан автомашин эзэлж байна. Хятадын автомашины нийгэмлэг /China Passenger Car Association/-ийн мэдээлснээр орон нутгийн автомашины зах зээл 11-р сард өмнөх жилийн мөн үеийнхээс 20 хувиар өсөх ажээ.
Хятад улсын цахилгаан машин үйлдвэрлэгч компаниудын хувьцааны ханш:
XPeng (NYSE: XPEV) $16.23
Nio (NYSE: NIO) $7.40
BYD (OTC: BYDDY) $63.15
МХБ-ийн арилжааны тойм
2023.11.16-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 1,008,777 ширхэг хувьцаа 710,560,569 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 8,729 ширхэг нэгж эрх 3,745,693 төгрөгөөр, “Энержи Ресурс” ХХК-ийн 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 9,126,528,000 төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 3,300 тонн төмрийн хүдэр 948,310,836 төгрөгөөр, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 160,000 тонн төмрийн баяжмал 77,090,048,000 нийт 87,879,193,098 төгрөгөөрарилжигдсан байна.
Өнөөдрийн онцлох хувьцаа: Тавилга ХК (MSE: TVL)-ийн хувьцаа 8,460 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 15 хувь өссөн байна.
МХБ “Омни Ассет ТЗК“ ХХК-ийн гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ.
Омни Ассет ХБҮЦ-ны нөхцөл:
Үнэт цаасны тоо ширхэг: 60,000 ширхэг
Үнэт цаасны нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
Үнэт цаасны нийт үнийн дүн: 6,000,000,000 төгрөг
Үнэт цаасны хүүгийн хэмжээ: Жилийн 19.6%
Үнэт цаасны хугацаа: 24 сар
Үнэт цаасны хүү төлөгдөх хугацаа /давтамж/: Улирал тутамд
Үнэт цаасны үндсэн төлбөр төлөгдөх хугацаа: 12 сард 1 удаа
Таны мэдлэгт…
Хөрөнгө оруулалтын сан гэж юу вэ?
Хөрөнгө оруулалтын сан нь бусдаас мөнгөн хөрөнгө татаж, мэргэжлийн судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр санхүүгийн хэрэгсэлд үр ашигтайгаар хөрөнгө оруулах байдлаар сангийн нэгж эрх эзэмшигчдэд өгөөж хүртэх боломжийг олгодог байгууллага юм.
Бидэнтэй холбогдох:
☎️70121616