- Novel's Newsletter
- Posts
- Дэлхийн алтны зөвлөлөөс 2024 онд алтны ханшийг тогтвортой байна хэмээн мэдэгдлээ
Дэлхийн алтны зөвлөлөөс 2024 онд алтны ханшийг тогтвортой байна хэмээн мэдэгдлээ
Хөрөнгийн Зах Зээлийн Тойм
BREAKING NEWS🔥
Дэлхийн алтны зөвлөлөөс геополитикийн хурцадмал байдал болон Төв банкуудын алтны худалдан авалт үргэлжилж байгаагаас үүдэн ирэх онд ч мөн алтны эрэлт болоод ханш тогтвортой байна хэмээн мэдэгдлээ. 2024 оны “Алтны төлөв”-ийн тайлангаас харвал шинжээчид болоод эдийн засагчид АНУ-ын Холбооны нөөцийн сангаас инфляцийг зорилтот түвшинд хүргэхээр зорьж байгаа нь дэлхийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхээр байна хэмээн таамаглалаа.
Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ
ОПЕК-оос 2024 онд газрын тосны олборлолтыг бууруулах шийдвэрт хүрснээр унаад байсан газрын тосны ханш өнгөрсөн өдрүүдэд хөрөнгө оруулагчид АНУ-ын Холбооны нөөцийн сангаас гаргах бодлогын хүү болон инфляцийн мэдэгдлүүдэд илүү анхаарал хандуулах болсноор тогтворжлоо.
Crude Oil WTI 71.56 0.34%
Brent Oil 76.29 0.34%
МХБ-ийн арилжааны тойм
2023.12.11-ний Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 1,077,437 ширхэг хувьцаа 300,745,235 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 16,934 ширхэг нэгж эрх 3,214,039 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 64 ширхэг үнэт цаас 6,336,000 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Энержи Ресурс” ХХК-ийн 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 8,880,403,200 төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 3,300 тонн төмрийн хүдэр 989,240,175 төгрөгөөр нийт 10,179,938,649 төгрөгөөр арилжигдсан байна.
Өнөөдрийн онцлох хувьцаа: Мандал говь импекс ХК (MNG)-ийн хувьцаа 1,198 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 15 хувь өссөн байна.
ХААН Банк ХК нь Монгол Улсын анхны “Ногоон бондын хөтөлбөр”-ийг нийтэд санал болгон гаргаж байна.
“ХААН Банк” ХК нь эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх, ногоон барилга, ногоон тээвэр, тогтвортой хөдөө аж ахуйн орчин үеийн шийдлүүдийг нэвтрүүлэх, хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх, уур амьсгалын өөрчлөлтийг багасгах замаар сөрөг нөлөөг бууруулах байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа санхүүжүүлэх ногоон санхүүжилтийн багцаа эрчимтэй нэмэгдүүлэх дунд хугацааны томоохон зорилтыг хэрэгжүүлж байна.
Уг зорилтын хүрээнд “ХААН Банк” ХК дотоодын зах зээлд анхны “Ногоон бонд”-ийг гаргаж байна.
БОНДЫН НӨХЦӨЛ:
Захиалга авч эхлэх хугацаа: 2023.12.11 /захиалга 100% бүрдмэгц хаагдана/
· Нийт татан төвлөрүүлэх үнийн дүн: 17.0 тэрбум
· Бондын хугацаа: 3 хүртэл жил
· Бондын хүү: 16.0%
· Хүү төлөгдөх давтамж: Хагас жил тутамд
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.khanbank.com/personal/product/detail/green-bond/
Үнэт цаасны дэлгэрэнгүй танилцуулга: https://mse.mn/.../Khan_bank_Green_bond_Unet%20_tsaasnii...
Та бондын захиалга өгөх бол: 70121616 утсанд хандана уу.
Таны мэдлэгт…
"Новел Инвестмент ҮЦК"-аас хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна.
-Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт
-Арилжаанд хэрхэн оролцох вэ?
-Арилжаанд ороход анхаарах зүйлс гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулагдахаар боллоо. Та сургалтад хамрагдсанааар хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтыг авахаас гадна дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлийн талаар шинэ содон мэдээ мэдээллүүдийг сонсож, амжилттай хөрөнгө оруулалт хийж эхлэх бүхий л мэдээллүүдийг авах боломжтой.
2023 оны 12 дүгээр сарын 14-ний өдөр 18:30 цагаас
УБ, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Новел Группийн байр, 2 давхар
Сургалтанд бүртгүүлэх:
https://forms.gle/XT54YNqm9PxZavmn7
Бидэнтэй холбогдох:
☎️70121616