• Novel's Newsletter
  • Posts
  • Хувьцаат компаниуд хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг ҮЦТХТ-ийн дансанд байршууллаа

Хувьцаат компаниуд хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг ҮЦТХТ-ийн дансанд байршууллаа

Хөрөнгийн Зах Зээлийн Тойм

BREAKING NEWS🔥

Санхүүгийн Зохицуулах Хороо-ноос ногдол ашиг ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн компаниуд санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс өмнө ногдол ашгаа хуваарилж дуусган, тайлангаа Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлж байхыг нийт хувьцаат компаниудад үүрэг болгосны дагуу хувьцаат компаниуд хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд байршуулаад байна.

Харилцагч та Novel Investment аппликейшн-аар нэвтрэн, эсвэл манай 7012-1616 утсанд хандан өөрийн ногдол ашгийн талаар дэлгэрэнгүй мэдээллээ авах боломжтой.

Novel Investment аппликейшн ашиглан дараах зааврын дагуу ногдол ашгийн мөнгөө өөрийн харилцах данс руугаа хүлээн авах боломжтой юм.

Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ

Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla Inc (NASDAQ:TSLA) компани БНХАУ-д өөрөө удирдлагатай автомашинуудаа робот такси байдлаар туршихаа мэдээллээ. Хятадын China Daily-ийн мэдээлснээр Элон Маск өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятадад хийсэн айлчлалаараа автомашины бүрэн өөрөө удирдлагын функцийг тус улсын таксины үйлчилгээнд нэвтрүүлэх саналаа хүргүүлсэн ба тус улсын засгийн газраас Tesla-ийн уг төлөвлөгөөнд дэмжлэг үзүүлэх санал тавьсан байх магадлалтай ажээ.

TSLA 177.81 3.76%

МХБ-ийн арилжааны тойм

2024.05.07-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 772,615 ширхэг хувьцаа 276,610,296 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 46,009 ширхэг нэгж эрх 29,248,493 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 224 ширхэг үнэт цаас 11,249,900 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 20 ширхэг үнэт цаас 2,000,000 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Энержи Ресурс” ХХК-ийн 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 11,156,666,880 төгрөгөөр, “Энержи Ресурс” ХХК-ийн 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 5,278,423,040 төгрөгөөр нийт 16,754,197,709 төгрөгөөр арилжигдсан байна.

Өнөөдрийн онцлох хувьцаа: Инновэйшн инвестмент ХК (MSE: QPAY)-ийн хувьцаа 258 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 13 хувь өссөн байна.

Таны мэдлэгт…

Хөрөнгө оруулалт гэж юу вэ?

Өөрт байгаа мөнгөн хөрөнгөө ямар нэгэн бүтээгдэхүүн үйлчилгээнд оруулж түүнийхээ өгөөжийг нь хүртэх үйл ажиллагааг хөрөнгө оруулалт гэнэ.

Хөрөнгө оруулалтын түгээмэл хэрэгслүүд

Бидэнтэй холбогдох:

☎️70121616