• Novel's Newsletter
  • Posts
  • ОПЕК-ийн “Газрын тос экспортлогч орнуудын байгууллага”-ын уулзалт хойшлогдсоноор газрын тосны үнэ уналаа

ОПЕК-ийн “Газрын тос экспортлогч орнуудын байгууллага”-ын уулзалт хойшлогдсоноор газрын тосны үнэ уналаа

Хөрөнгийн Зах Зээлийн Тойм

BREAKING NEWS🔥

ОПЕК-ийн “Газрын тос экспортлогч орнуудын байгууллага”-ын 11 дүгээр сарын 26-ны өдөр болох уулзалт газрын тосны олборлолтын хэмжээг бууруулах асуудлыг хэлэлцэх тохиролцоонд хүрч чадахгүй байгаа тул 11-р сарын 30 хүртэл хойшлогдсонтой холбоотойгоор газрын тосны үнэ уналаа.

Crude Oil WTI    76.09    (-1.31%)

Brent Oil  80.80 (-1.42%)

Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ

Хятадын хамгийн том цахим худалдааны компани болох Алибабаг үүсгэн байгуулагч Жак Ма өөрийн эзэмшлийн хувиа бууруулах төлөвлөгөөгөө зогсоосон тухай мэдэгдсэний дараа Алибабагийн Хонг Конгийн хөрөнгийн бирж дээрх хувьцааны үнэ уналаа. Тус компанийн 11 дүгээр сарын 16-ны мэдэгдлээр үүсгэн байгуулагч Жак Ма 10 сая ширхэг хувьцаагаа 870 сая доллараар зарахаар төлөвлөж байжээ.

Alibaba Group (SEHK: 9988) HK$76.75 (-0.1%)

МХБ-ийн арилжааны тойм

2023.11.22-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 352,180 ширхэг хувьцаа 309,733,014 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 15,156 ширхэг нэгж эрх 3,831,113 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 10,000 ширхэг үнэт цаас 1,000,000,000 төгрөгөөр, бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 100 ширхэг үнэт цаас 10,000,000 төгрөгөөр, багцын арилжаанд нийт 1,816,296 ширхэг үнэт цаас 730,962,750 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Энержи Ресурс” ХХК-ийн 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 9,007,989,760 төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 3,300 тонн төмрийн хүдэр 970,223,562 төгрөгөөр нийт 12,032,740,199 төгрөгөөр арилжигдсан байна.

Өнөөдрийн онцлох хувьцаа: Айтүүлс ХК (MSE: ITLS)-ийн хувьцаа 66.76 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 9.3 хувь өссөн байна.

  • Омни Ассет ТЗК“ ХХК-ийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалга дүүрч амжилттай хаагдлаа. Анхдагч зах зээлийн арилжаагаар нийт 6 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 66 захиалга иржээ.

Таны мэдлэгт…

"Новел Инвестмент ҮЦК"-аас хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна.
-Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт
-Арилжаанд хэрхэн оролцох вэ?
-Арилжаанд ороход анхаарах зүйлс гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулагдахаар боллоо. Та сургалтад хамрагдсанааар хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтыг авахаас гадна дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлийн талаар шинэ содон мэдээ мэдээллүүдийг сонсож, амжилттай хөрөнгө оруулалт хийж эхлэх бүхий л мэдээллүүдийг авах боломжтой.

2023 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр 18:30 цагаас
УБ, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Новел Группийн байр, 2 давхар

Сургалтанд бүртгүүлэх:
https://forms.gle/XT54YNqm9PxZavmn7

Бидэнтэй холбогдох:

☎️70121616