• Novel's Newsletter
  • Posts
  • Вакцин үйлдвэрлэгч "Модерна"-ийн хувьцааны ханш өмнөх оны мөн үеэс 62 хувиар унажээ

Вакцин үйлдвэрлэгч "Модерна"-ийн хувьцааны ханш өмнөх оны мөн үеэс 62 хувиар унажээ

Хөрөнгийн Зах Зээлийн Тойм

BREAKING NEWS🔥

АНУ-ын вакцин үйлдвэрлэгч Модерна компанийн маркетинг, стратегийн захирал Арпа Гарай албан тушаалаа орхих болсноо мэдэгдсэний дараагаар хувьцааны ханш нь 6%-иар унасан бол өмнөх оны мөн үеэс 62.3 хувиар унажээ. Модерна компани нь 2024 онд 4 тэрбум ам.долларын ковид болон RSV-ийн эсрэг вакцины борлуулалт хийх төлөвтэй байгаа бөгөөд бүтээгдэхүүнүүдийнх нь эрэлт буурч байгаа энэ үед шинэ төрлийн бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байгаагаа мэдэгдсэн билээ.

Moderna (NASDAQ: MRNA) $78.04

Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ

Японы төв банкнаас гаргадаг аж үйлдвэрлэлийн болон үйлдвэрлэлийн бус салбарын томоохон компаниудын бизнесийн орчны үнэлгээг дүгнэн мөнгөний бодлогоо боловсруулахад ашигладаг Танкан судалгаагаар тус улсын томоохон үйлдвэрлэгчдийн үнэлгээ шинжээчдийн таамаглалаас 2 нэгжээр илүү гарсан бол үйлдвэрлэлийн бус салбарын компаниудын үнэлгээ мөн шинжээчдийн таамаглалаас 3 нэгжээр их гарчээ.

Энэхүү судалгааны үр дүн нь Япон улсын мөнгөний бодлого, хөрөнгийн зах зээл болон эдийн засагт нөлөөлөгч гол хүчин зүйлсийн нэг бөгөөд энэ улирлын дүн өсөлттэй байгаа нь тус улсын эдийн засаг тэлэх төлөвтэй байгааг харуулж байна.

Япон улсын голлох индексийн хөдөлгөөн:

Nikkei 225 32,930.50 0.26%

МХБ-ийн арилжааны тойм

2023.12.12-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 759,238 ширхэг хувьцаа 231,028,315 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 62,242 ширхэг нэгж эрх 44,495,249 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 16,280 ширхэг үнэт цаас 1,221,000,000 төгрөгөөр, бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1,528 ширхэг үнэт цаас 152,540,240 төгрөгөөр, багцын арилжаанд нийт 2968147 ширхэг үнэт цаас 1,393,725,695 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Энержи Ресурс” ХХК-ийн 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 8,606,910,720 төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 3,300 тонн төмрийн хүдэр 989,107,350 төгрөгөөр нийт 12,638,807,569 төгрөгөөр арилжигдсан байна.

Өнөөдрийн онцлох хувьцаа: Тээвэр Дархан ХК (TEE)-ийн хувьцаа 12,530 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 15 хувь өссөн байна.

  • “Хаан ногоон бонд“-ын анхдагч зах зээлийн арилжааны захиалга 41 захиалагчийн ₮17,000,000,000 төгрөгөөр амжилттай хаагдлаа.

Таны мэдлэгт…

"Новел Инвестмент ҮЦК"-аас хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна.
-Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт
-Арилжаанд хэрхэн оролцох вэ?
-Арилжаанд ороход анхаарах зүйлс гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулагдахаар боллоо. Та сургалтад хамрагдсанааар хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтыг авахаас гадна дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлийн талаар шинэ содон мэдээ мэдээллүүдийг сонсож, амжилттай хөрөнгө оруулалт хийж эхлэх бүхий л мэдээллүүдийг авах боломжтой.

2023 оны 12 дүгээр сарын 14-ний өдөр 18:30 цагаас
УБ, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Новел Группийн байр, 2 давхар

Сургалтанд бүртгүүлэх:
https://forms.gle/XT54YNqm9PxZavmn7

Бидэнтэй холбогдох:

☎️70121616