• Novel's Newsletter
  • Posts
  • Биткойн хамтын биржээр арилжаалагдах сангийн нэгж эрх/ETF/-ийн зөвшөөрлөө авлаа

Биткойн хамтын биржээр арилжаалагдах сангийн нэгж эрх/ETF/-ийн зөвшөөрлөө авлаа

Хөрөнгийн Зах Зээлийн Тойм

BREAKING NEWS🔥

АНУ-ын Үнэт цаасны хорооноос Биткойны хамтын биржээр арилжаалагдах сангийн нэгж эрх/ETF/-ийн зөвшөөрлийг олголоо. Эрсдэлд орж ханш нь унаад байсан криптовалютын зах зээл Биткойныг хамтын биржээр арилжаалагдах сангийн зөвшөөрлөө хүссэнээс хойш сэргэж өнгөрсөн гурван сарын хугацаанд 67% өсч 45,706 ам.доллар хүрээд байгаа билээ. Биткойны ETF-ийн эрх биржээр арилжаалагддаг болсноор хөрөнгө оруулагчдад Биткойныг дангаар худалдаж авахгүй ч эзэмших эрх олгож байгаагаараа давуу тал болох юм.

Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ

Amazon (NASDAQ:AMZN) компани өөрсдийн энтертайнмент салбарын ажилчдаа цомхотгох тухай мэдээгээ гаргасан бөгөөд цомхотголд орох ажилчиддаа энэ долоо хоногийн сүүлээр мэдэгдэх ажээ. Корона вирусын цар тахлын үеэр Америкийн томоохон технологийн компаниуд олон тооны ажлын орон тоо бий болгож, ажиллах хүчээ нэмэгдүүлж байсан ч өнгөрсөн жил тэдгээр компаниуд олон тооны ажилчдаа цомхотголд оруулсан дунд онлайн худалдааны аварга Амазон ч мөн 27,000 гаруй ажилчдаа цомхотгоод байсан билээ.  

Amazon (NASDAQ: AMZN) $153.73 1.6%

МХБ-ийн арилжааны тойм

2024.01.10-ний Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 644,910 ширхэг хувьцаа 353,483,486 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 12,938 ширхэг нэгж эрх 7,912,383 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Энержи Ресурс” ХХК-ийн 12,800 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 8,108,360,960 төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 6600 тонн төмрийн баяжмал 2,610,228,98 төгрөгөөр 11,079,985,813 төгрөгийн арилжаа хийгдсэн байна.

Өнөөдрийн онцлох хувьцаа: Хэрлэн Хивс ХК (MSE: HRL)-ийн хувьцаа 64.8 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 15 хувь өссөн байна.

  • Хөрөнгө оруулалтын сангийн эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн холбогдох журамд зохих өөрчлөлтийг оруулах, биржээр арилжаалдаг хөрөнгө оруулалтын сан буюу олон улсын хөрөнгийн зах зээлд түгээмэл хэрэглэгддэг санхүүгийн хэрэгсэл болох Exchange traded fund-ийн журмыг батламжиллаа.

    Энэ төрлийн хөрөнгө оруулалтын сан нь арилжаа эрхлэх байгууллагын индексийн багцад багтдаг үнэт цаасны өгөөжийг хөрөнгө оруулагчдад өгөх зорилготой бөгөөд мэргэжлийн оролцогчоор сонгогдсон брокеруудын оролцоотойгоор сангийн нэгж эрхийн зах зээлийн үнэ нь сангийн цэвэр хөрөнгийн үнэ цэнэтэй хамгийн ойролцоо байх боломжийг хангаснаараа онцлогтой.

Таны мэдлэгт…

"Новел Инвестмент ҮЦК"-аас хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна
-Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт
-Арилжаанд хэрхэн оролцох вэ?
-Арилжаанд ороход анхаарах зүйлс гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулагдахаар боллоо. Та сургалтад хамрагдсанааар хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтыг авахаас гадна дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлийн талаар шинэ содон мэдээ мэдээллүүдийг сонсож, амжилттай хөрөнгө оруулалт хийж эхлэх бүхий л мэдээллүүдийг авах боломжтой.


2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 18:30 цагаас
УБ, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Новел Группийн байр, 2 давхар


Сургалтанд бүртгүүлэх:
https://forms.gle/GdCPMKLeSMHAxtos6.

Бидэнтэй холбогдох:

☎️70121616