- Novel's Newsletter
- Posts
- Хөрөнгийн Зах Зээлийн Тойм
Хөрөнгийн Зах Зээлийн Тойм
2023 оны 11 дүгээр сарын 3
МХБ-ийн арилжааны тойм
2023.11.02-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 231,774 ширхэг хувьцаа 81,742,031 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 9,617 ширхэг нэгж эрх 5,984,891 төгрөгөөр, багцын арилжаанд нийт 133,662 ширхэг үнэт цаас 841,254,350 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Энержи Ресурс” ХХК-ийн 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 8,980,432,640 төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 3000 тонн төмрийн баяжмал 1,064,953,050 төгрөгөөр нийт 10,974,366,962 төгрөгөөр арилжигдсан байна.
Өнөөдрийн онцлох хувьцаа: Монинжбар ХК (MSE: MIB)-ийн хувьцаа 56.2 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 14.9 хувь өссөн байна.
“Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв”-өөс үнэт цаасны компаниуд болон харилцагчидтай хийдэг “мөнгөн хөрөнгийн гүйлгээний гурвалсан гэрээ”-г цахим хэлбэрт шилжүүллээ. Ингэснээр харилцагч үнэт цаасны данснаасаа зарлага гаргахад заавал өөрийн биеэр үнэт цаасны компанид очих шаардлагагүйгээр цахимаар гурвалсан гэрээг байгуулж цаашид анхдагч зах зээлийн арилжааны данс, ногдол ашгийн данснаасаа зарлага гаргахад брокерийн цахим систем ашиглан хялбар аргааг мөнгө хүсэх өргөдлөө өгөх боломжтой болох юм.
BREAKING NEWS🔥
АНУ-ын үйлдвэрлэлийн захиалгын үзүүлэлт 2.8 хувьтай гарч өмнөх сараас 180 хувь өссөнөөр голлох индексүүд болох Dow Jones 1.7%, S&P 500 1.9%, Nasdaq 1.8% хувь тус тус өслөө.
АНУ-ын 10-р сарын ажлын байрны тайлангаар ажлын байрны өсөлт удааширч байгааг харуулах төлөвтэй байна. Хөдөлмөрийн статистикийн тайланд 9-р сард хөдөө аж ахуйн бус салбарын цалин 180,000-аар нэмэгдэж, ажилгүйдлийн түвшин 3.8% хэвээр байх төлөвтэй байгаа бөгөөд есдүгээр сард АНУ-ын эдийн засагт 336,000 ажлын байр нэмэгджээ.
Хөдөлмөрийн зах зээлийн тайлангаас хүлээж буй гол үзүүлэлтүүдийн таамаглал:
Аж ахуйн бус салбарын цалин: 180,000
Ажилгүйдлийн түвшин: 3.8%
Цагийн хөлс(сараар): 0.3%
Цагийн хөлс(жилээр): 4.0%
Долоо хоногийн дундаж ажилласан цаг: 34.4
Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ
Apple (AAPL) улирлын санхүүгийн тайлангаа гаргаснаар компанийн хувьцааны үнэ 3%-иар буурлаа.
Дөрөвдүгээр улиралд Apple компанийн нэгж хувьцаанд ногдох ашиг $1.46 болж, $89.5 тэрбумын орлоготой гэж мэдэгдсэн ба шинжээчдийн таамаглалаар нэгж хувьцаанд ногдох ашиг $1.39, орлого $89.3 тэрбумд хүрнэ гэж таамаглаж байсан нь өмнөх оны мөн үеийнхээс буурсан үзүүлэлт юм.
Таны мэдлэгт…
"Новел Инвестмент ҮЦК"-аас хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна.
-Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт
-Арилжаанд хэрхэн оролцох вэ?
-Арилжаанд ороход анхаарах зүйлс гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулагдахаар боллоо. Та сургалтад хамрагдсанааар хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтыг авахаас гадна дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлийн талаар шинэ содон мэдээ мэдээллүүдийг сонсож, амжилттай хөрөнгө оруулалт хийж эхлэх бүхий л мэдээллүүдийг авах боломжтой.
2023 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр 18:30 цагаас
УБ, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Новел Группийн байр, 2 давхар
Сургалтанд бүртгүүлэх:
https://forms.gle/XT54YNqm9PxZavmn7
Бидэнтэй холбогдох:
☎️70121616