• Novel's Newsletter
  • Posts
  • АНУ-ын Холбооны нөөцийн сан ирэх онд бодлогын хүүгээ бууруулна

АНУ-ын Холбооны нөөцийн сан ирэх онд бодлогын хүүгээ бууруулна

Хөрөнгийн Зах Зээлийн Тойм

BREAKING NEWS🔥

АНУ-ын Холбооны нөөцийн сангаас одоогийн байдлаар бодлогын хүүг тогтвортой байлгах хэдий ч 2024 онд инфляцийн түвшин буурах хандлагатай байгаагаас хамааран бодлогын хүүг бууруулах төлөвлөгөөтэй байгаа мэдэгдлээ.

Олон улсын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүдийн хөдөлгөөн:

Dow Jones 37,090.24 1.40%

S&P 500 4,707.09 1.37%  

Nasdaq 14,733.96 1.38%  

DAX 16,766.05  0.15%

FTSE 100 7,548.44 0.08%

Nikkei 225 32,710.00  0.66%  

Hang Seng 16,440.00  1.19%

KOSPI 2,540.09 1.17%

Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ

АНУ-ын автомашины аюулгүй байдлын зохицуулалтын газраас Тесла компанийн автомат удирдлагатай цахилгаан машинуудыг жолооч нарт төөрөгдөл үүсгэх, зүй бусаар ашиглах боломжтой хэмээн үзсэнээр Тесла компани 2012 оноос хойш үйлдвэрлэгдсэн Model S, Model X, Model 3 болон Model Y зэрэг загварын 2 сая гаруй цахилгаан автомашинаа эргүүлэн татаж, автомат жолоодлогын программ хангамжаа шинэчилхээр болжээ.

Tesla (NASDAQ: TSLA) $239.29  1.0%

МХБ-ийн арилжааны тойм

2023.12.13-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 566,532 ширхэг хувьцаа 155,577,293 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 54,175 ширхэг нэгж эрх 18,168,467 төгрөгөөр, бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 5,000 ширхэг үнэт цаас 498,900,000 төгрөгөөр, багцын арилжаанд нийт 1,564,125 ширхэг үнэт цаас 503,139,519 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Энержи Ресурс” ХХК-ийн 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 8,182,704,640 төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 3,300 тонн төмрийн хүдэр 982,901,205 төгрөгөөр нийт 10,341,391,124 төгрөгөөр арилжигдсан байна.

Өнөөдрийн онцлох хувьцаа: Өндөрхаан ХК (ONH)-ийн хувьцаа 20,960 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 15 хувь өссөн байна.

  • Худалдаа Хөгжлийн Банк“-ны 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 68-р тогтоолоор ХХБ нь холбогдох этгээд болох “Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК“-тай 10 тэрбум төгрөгийн 24 сарын хугацаатай жилийн 18%-ийн хүү бүхий зээлийн эрх нээх гэрээ байгуулжээ.

Таны мэдлэгт…

"Новел Инвестмент ҮЦК"-аас хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна.
-Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт
-Арилжаанд хэрхэн оролцох вэ?
-Арилжаанд ороход анхаарах зүйлс гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулагдахаар боллоо. Та сургалтад хамрагдсанааар хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтыг авахаас гадна дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлийн талаар шинэ содон мэдээ мэдээллүүдийг сонсож, амжилттай хөрөнгө оруулалт хийж эхлэх бүхий л мэдээллүүдийг авах боломжтой.

2023 оны 12 дүгээр сарын 14-ний өдөр 18:30 цагаас
УБ, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Новел Группийн байр, 2 давхар

Сургалтанд бүртгүүлэх:
https://forms.gle/XT54YNqm9PxZavmn7

Бидэнтэй холбогдох:

☎️70121616