• Novel's Newsletter
  • Posts
  • АНУ-ын бодлогын хүүгийн хүлээлттэй холбоотойгоор ам.долларын индекс уналаа

АНУ-ын бодлогын хүүгийн хүлээлттэй холбоотойгоор ам.долларын индекс уналаа

Хөрөнгийн Зах Зээлийн Тойм

BREAKING NEWS🔥

Шинжээчид АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өсгөх мөчлөгөө дуусгасан хэмээн үзэж буйтай холбоотойгоор АНУ-ын долларын индекс сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд хамгийн доод цэгтээ хүрч, өнгөрсөн долоо хоногт 2 хувиар уналаа. Ам.долларын ханш унаснаар олон улсын хувьцааны ханш өсч, гурван гол индексүүдын ханш өссөн бол АНУ-ын бондын өгөөж буурч, газрын тосны фьючерс өссөн байна.

Зах зээлийн хөдөлгөөн:

  • Dollar Index 103.127 (-0.18%)

  • Dow Jones 35,151.04 (0.58%) 

  • S&P 500 4,547.38 (0.74%) 

  • Nasdaq  14,284.53 (1.13%) 

Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ

Хөрөнгө оруулагчид АНУ-ын Холбооны нөөцийн сангийн шинээр гарах төв банкны бодлогын хүүгийн талаарх мэдэгдлийг хүлээж буйтай холбоотойгоор $1,993.29 хүрээд байсан спот алтны ханш даваа гарагт 0.1%-иар буурч, унц нь 1,977.49 ам.доллар болсон бол АНУ-ын алтны фьючерс 0.2%-иар буурч 1,980.30 ам.долларт хүрсэн байна.

МХБ-ийн арилжааны тойм

2023.11.20-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 576,848 ширхэг хувьцаа 148,201,434 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 4,850 ширхэг нэгж эрх 2,079,386 төгрөгөөр, багцын арилжаанд нийт 69,682 ширхэг үнэт цаас 423,666,560 төгрөгөөр, “Энержи Ресурс” ХХК-ийн 12,800 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 3,220,500,480 төгрөгөөр,12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 8,932,331,520 төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 3,300 тонн төмрийн хүдэр 947,889,244.5 төгрөгөөр нийт 13,674,668,625 төгрөгөөр арилжигдсан байна.

Өнөөдрийн онцлох хувьцаа: Жидакс ХК (MSE: SOH)-ийн хувьцаа 266.8 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 15 хувь өссөн байна.

  • МХБ “Инновэйшн Инвестмент” ХХК буюу “Qpay”-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны 3-р ангилалд бүртгэлээ.

    Тус компани нь нэг бүр нь 225 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 36,977,618 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож нийт 8,319,964,050 төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

Таны мэдлэгт…

Хөрөнгө оруулалт гэж юу вэ?

Өөрт байгаа мөнгөн хөрөнгөө ямар нэгэн бүтээгдэхүүн үйлчилгээнд оруулж түүнийхээ өгөөжийг нь хүртэх үйл ажиллагааг хөрөнгө оруулалт гэнэ.