• Novel's Newsletter
  • Posts
  • Хятадын үл хөдлөх хөрөнгийн Country Garden компанийн уналт

Хятадын үл хөдлөх хөрөнгийн Country Garden компанийн уналт

Хөрөнгийн Зах Зээлийн Тойм

BREAKING NEWS🔥

Хонг Конгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Хятадын үл хөдлөх хөрөнгийн компани болох Country Garden (HK:2007) компани татан буугдахаар хуулийн хүрээнд дуудагсаны улмаас хувьцааны ханш одоогоор 9.7%-иар унаж 0.65 Хонгконг долларт хүрлээ. Татан буугдахад хүргэж буй гол шалтгаан нь Ever Credit Ltd компани Country Garden-ийг 1.6 тэрбум Хонгконг долларын зээлээ эргэн төлөөгүй хэмээн зарга үүсгэжээ.

Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ

Онлайн худалдааны томоохон платформуудын нэг болох eBay (EBAY) компани 2023 онд шинжээчдийн таамаглаж байснаас ашигтай ажилласнаар хувьцааны ханш нь 4%-иар өсөн 46.20 ам.долларт хүрлээ. Тус компани нь өнгөрсөн онд нийт 2.56 тэрбум ам.долларын ашигтай нэгж ажиллаж нэгж хувьцаанд ногдох өгөөж нь 1.07 ам.доллар болсон бөгөөд өнгөрсөн онтай харьцуулахаад компанийн ашиг 2 хувиар өссөн байна.

МХБ-ийн арилжааны тойм

2024.02.27-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 4,589,504 ширхэг хувьцаа 657,602,016 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 49,555 ширхэг нэгж эрх 14,479,050 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 4,649 ширхэг үнэт цаас 464,249,140 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 20 ширхэг үнэт цаас 2,000,000 төгрөгөөр, багцын арилжаанд нийт 287,632 ширхэг үнэт цаас 300,000,176 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Энержи Ресурс” ХХК-ийн 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 12,728,442,240 төгрөгөөр, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 6,300 тонн 52%-тай төмрийн хүдэр 1,194,037,488 төгрөгөөр, нийт 15,360,810,110 төгрөгөөр арилжигдсан байна.

Өнөөдрийн онцлох хувьцаа: Монноос ХК (MSE: MNS)-ийн хувьцаа 20,740 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 14.9 хувь өссөн байна.

  • “Эрдэнэт суврага" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01 тоот тогтоолоор хувьцаа эзэмшигчдэд нэгж хувьцаанд 5 /тав/ төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэжээ.

Таны мэдлэгт…

"Новел Инвестмент ҮЦК"-аас хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна
-Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт
-Арилжаанд хэрхэн оролцох вэ?
-Арилжаанд ороход анхаарах зүйлс гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулагдахаар боллоо. Та сургалтад хамрагдсанааар хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтыг авахаас гадна дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлийн талаар шинэ содон мэдээ мэдээллүүдийг сонсож, амжилттай хөрөнгө оруулалт хийж эхлэх бүхий л мэдээллүүдийг авах боломжтой.
2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 18:30 цагаас
УБ, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Новел Группийн байр, 2 давхар


Сургалтанд бүртгүүлэх:
https://forms.gle/uGYZg4XvgSxSP3zr7.

Бидэнтэй холбогдох:

☎️70121616