• Novel's Newsletter
  • Posts
  • Ангол улс ОПЕК-оос гарч, Бразил улс 2024 онд ОПЕК-д нэгдэнэ

Ангол улс ОПЕК-оос гарч, Бразил улс 2024 онд ОПЕК-д нэгдэнэ

Хөрөнгийн Зах Зээлийн Тойм

BREAKING NEWS🔥

Улаан тэнгист газрын тосны тээвэрлэлт тасалдаж байгаагаас нийлүүлэлтийн хомсдол үүсэх төлөвтэй байгаа тул газрын тосны үнэ өсөх хандлагатай байгаа бөгөөд “Газрын тос экспортлогч орнуудын байгууллага”-ийн газрын тосны экспортын багахан хувийг эзэлдэг Ангол улс тус байгууллагаас гарч байгаагаа мэдэгдлээ. Харин өдөрт 3 сая гаруй баррель газрын тос үйлдвэрлэдэг Бразил улс 2024 онд ОПЕК+-д элсэхээр төлөвлөж байгаа ажээ.

Брент нефтийн фьючерс баррель нь 0.5%-иар өсч, 79.85 ам.доллар болсон бол Баруун Техас маркийн газрын тосны үнэ 0.5%-иар өсч, баррель нь 74.52 ам.долларт хүрлээ.

Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ

Nike (NYSE: NKE) 2-р улирлын нэгж хувьцааны өгөөж /EPS/ шинжээчдийн таамаглаж байсан $0.84-өөс 0.19 нэгжээр илүү буюу $1.03 ам.доллар  гарч улирлын орлого нь  13.4 ам.тэрбум доллар гарснаар Nike-ийн хувьцааны ханш 122.46 ам.доллар боллоо.

МХБ-ийн арилжааны тойм

2023.12.21-ний Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 533,581 ширхэг хувьцаа 142,288,505 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 37,512 ширхэг нэгж эрх 17,154,658 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 5 ширхэг үнэт цаас 500,000 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 2,390 ширхэг үнэт цаас 139,000,000 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Энержи Ресурс” ХХК-ийн 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 8,399,217,920 төгрөгөөр, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 22,050 тонн төмрийн баяжмал 5,952,957,349.5 төгрөгөөр, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 160,000 тонн эрчим хүчний нүүрс 49,280,974,686 төгрөгийн арилжаа хийгдсэн байна.

Өнөөдрийн онцлох хувьцаа: Мерекс ХК (MSE: MRX)-ийн хувьцаа 17.25 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 15 хувь өссөн байна.

  • "НОВЕЛ ИНВЕСТМЕНТ ҮЦК" ХХК нь “ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-Т ОРОЛЦОЖ БАЙНА

    “Монголын хөрөнгийн бирж” ХК нь үнэт цаасны зах зээлийг идэвхжүүлэх, зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хөрөнгө оруулагчдыг бэлтгэх, иргэдийг хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллээр хангах, үнэт цаас гаргагчдад зөвлөмж өгөх зорилгоор “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулж байна.

    Харилцагч та 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 10:00-15:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн байранд зохион байгуулагдаж буй тус арга хэмжээнд хүрэлцэн ирж дараах үйлчилгээнүүдийг авах боломжтой.

    Үүнд:

    -МХБ-д бүртгэлтэй хувьцаат компаниудын талаарх мэдээлэл

    -Ногдол ашгийн мэдээлэл

    -Брокерийн данс нээх үйлчилгээ

    -Төлбөр тооцооны данс нээх үйлчилгээ

    - "Эрдэнэс Тавантолгой" ХК - 1072 хувьцааны үлдэгдэл шалгуулах боломжтой.

Таны мэдлэгт…

Хөрөнгө оруулалт хийхдээ юуг анхаарах вэ?

  • Хөрөнгө оруулалтын зорилгоо тодорхойлох

  • Хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлох

  • Хөрөнгө оруулалтын өгөөж, эрсдлийг тодорхойлох

  • Хөрөнгө оруулалтаа тараан байршуулах

Арилжаанд хэрхэн оролцох вэ?

Бидэнтэй холбогдох:

☎️70121616