Хөрөнгийн Зах Зээлийн Тойм

2023 оны 11 дүгээр сарын 2

МХБ-ийн арилжааны тойм

2023.11.01-ний Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 509,458 ширхэг хувьцаа 177,410,163 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 16,026 ширхэг нэгж эрх 2,363,719 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 181 ширхэг үнэт цаас 17,760,000 төгрөгөөр, багцын арилжаанд нийт 481,584 ширхэг үнэт цаас 496,031,520 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Энержи Ресурс” ХХК-ийн 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 9,045,888,000 төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 3000 тонн төмрийн баяжмал 1,039,556,925 төгрөгөөр, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"ХХК-ийн 6,800 тонн төмрийн баяжмал 1,817,069,650 төгрөгөөр нийт, нийт 12,596,079,977 төгрөгөөр арилжигдсан байна.

Өнөөдрийн онцлох хувьцаа: Тавилга ХК (MSE: TVL)-ийн хувьцаа 2,773 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 15 хувь өссөн байна.

Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 447 тоот тушаал болон "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/256 тоот тушаалаар Монголын хөрөнгийн биржид гишүүнчлэлтэй "БКО капитал ҮЦК" ХХК-ийн оноосон нэрийг "Эс жи инвестмент энд секьюритис ҮЦК" ХХК болгон өөрчиллөө.

BREAKING NEWS🔥

Японы ерөнхий сайд Фумио Кишида засгийн газраас 17 их наяд иен буюу 113 тэрбум ам.долларыг инфляцийн өсөлтөөс үүдэлтэй эдийн засгийн засгийн хөөрөгдөлтийг намжаахад зарцуулна гэж мэдэгдлээ. Уг төсвийг санхүүжүүлэхийн тулд засгийн газраас энэ жил 13.1 их наяд иенийн нэмэлт төсвийг бүрдүүлж, иргэдийн орлогын болон орон сууцны татварыг түр хугацаагаар бууруулах, бензин, хэрэглээний төлбөр/ус, цахилгаан г.м/-ийг бууруулах зэрэг хөнгөлөлтүүдийг үзүүлэхээр болжээ.

Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ

АНУ-ын үйлдвэрлэлийн салбарын худалдан авалтын индекс (PMI) 46.8 нэгж гарч өмнөх сарын үзүүлэлтээс 8.6 хувиар уналаа. Энэ сарын хүлээлт 50.3 байсан бөгөөд уг индекс хүлээлтээс бага гарснаар ам.долларын индекс 0.48 хувиар унаад байна.

Таны мэдлэгт…

"Новел Инвестмент ҮЦК"-аас хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна.
-Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт
-Арилжаанд хэрхэн оролцох вэ?
-Арилжаанд ороход анхаарах зүйлс гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулагдахаар боллоо. Та сургалтад хамрагдсанааар хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтыг авахаас гадна дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлийн талаар шинэ содон мэдээ мэдээллүүдийг сонсож, амжилттай хөрөнгө оруулалт хийж эхлэх бүхий л мэдээллүүдийг авах боломжтой.

2023 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр 18:30 цагаас
УБ, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Новел Группийн байр, 2 давхар

Сургалтанд бүртгүүлэх:
https://forms.gle/XT54YNqm9PxZavmn7

Бидэнтэй холбогдох:

☎️70121616