- Novel's Newsletter
- Posts
- TESLA компанийн хувьцааны ханш 2.5%-иар уналаа
TESLA компанийн хувьцааны ханш 2.5%-иар уналаа
Хөрөнгийн Зах Зээлийн Тойм
BREAKING NEWS🔥
Tesla (NASDAQ:TSLA) компани өөрсдийн Y загварын цахилгаан автомашины үнийг бууруулснаар компанийн хувьцааны ханш 2.5%-иар уналаа. Tesla нь Герман улс дах топ цахилгаан автомашин борлуулагч хэмээх статусаа 2023 онд Volkswagen (ETR:VOWG_p) компанид алдаад байсан билээ.
Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ
Хүйтний эрч чангарч байгаагаас АНУ-ын газрын тосны үйлдвэрлэлд бага зэрэг хүндрэл учирч мөн АНУ-ын газрын тосны нөөц ихэссэнтэй холбоотойгоор олон улсын түүхий эдийн зах зээл дээр газрын тосны ханш бага зэрэг өслөө.
Олон улсын түүхийн эдийн зах зээл дээрх ханшийн хөдөлгөөн:
Crude Oil WTI 72.64 0.22%
Brent Oil 77.91 0.19%
Алт 2,011.75 0.26%
Мөнгө 22.753 0.37%
Зэс 3.7443 0.07%
МХБ-ийн арилжааны тойм
2024.01.17-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 495,633 ширхэг хувьцаа 369,307,316 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 14,970 ширхэг нэгж эрх 4,923,845 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Энержи Ресурс” ХХК-ийн 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 8,244,254,720 төгрөгөөр нийт 8,621,280,981 төгрөгөөр арилжигдсан байна.
Өнөөдрийн онцлох хувьцаа: Авто зам ХК (MSE: AAR)-ийн хувьцаа 3105 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 15 хувь өссөн байна.
Нээлттэй хувьцаат компани болсон системийн томоохон банкуудын үйл ажиллагааны тайлан гарч банкуудын дийлэнх нь өөрсдийн татан төвлөрүүлсэн хөрөнгөө зориулалтын дагуу ашиглажээ. Худалдаа Хөгжлийн банкны хувьд нийт татан төвлөрүүлсэн хөрөнгийн 56.16% хувийг ашигласан бол Хаан банк болон Голомт банкны хувьд ашиглалт нь 100% байна.
Таны мэдлэгт…
"Новел Инвестмент ҮЦК"-аас хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна
-Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт
-Арилжаанд хэрхэн оролцох вэ?
-Арилжаанд ороход анхаарах зүйлс гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулагдахаар боллоо. Та сургалтад хамрагдсанааар хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтыг авахаас гадна дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлийн талаар шинэ содон мэдээ мэдээллүүдийг сонсож, амжилттай хөрөнгө оруулалт хийж эхлэх бүхий л мэдээллүүдийг авах боломжтой.
2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 18:30 цагаас
УБ, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Новел Группийн байр, 2 давхар
Сургалтанд бүртгүүлэх:
https://forms.gle/GdCPMKLeSMHAxtos6.
Бидэнтэй холбогдох:
☎️70121616