• Novel's Newsletter
  • Posts
  • Baidu компанийн хувьцааны ханш 11%-иар уналаа

Baidu компанийн хувьцааны ханш 11%-иар уналаа

Хөрөнгийн Зах Зээлийн Тойм

BREAKING NEWS🔥

БНХАУ-ын South China Morning Post (SCMP)-оос “Хятадын чөлөөлөх армийн стратегийн хүчин”-ийн нэгэн лаборатори судалгааны ажилдаа Baidu-ийн Ernie хиймэл оюун ухааныг ашигласан хэмээн нийтэлснээр Baidu Inc (NASDAQ:BIDU) компанийн хувьцааны ханш 11%-иар уналаа. Харин Baidu компаниас уг судалгааны ажлын зохиогчдод ямар нэгэн дэмжлэг үзүүлж бизнесийн хамтын ажиллагаа явуулаагүй ба тус компанийн хиймэл оюун ухааныг ашигласан гэх хэсэг нь олон нийт ашиглах боломжтой функцээр хийгдсэн хэмээн мэдэгджээ.

Hang Seng 15,876.50 2.05%

Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ

Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн эхэлсээр хэдийн 100 өдөр өнгөрчээ. Дайн эхэлсэн үеэс эхлэн алтны ханш өсөлттэй байгаа бөгөөд өнгөрсөн Баасан гарагт спот алтны ханш 0.2%-иар өсч 2,053.69 ам.долларт хүрсэн бол АНУ-ын алтны фьючерс 0.3%-иар өсч 2,057.70 ам.доллар хүрлээ.

МХБ-ийн арилжааны тойм

2024.01.15-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 568,037 ширхэг хувьцаа 352,228,296 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 23,903 ширхэг нэгж эрх 3,950,241 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 2 ширхэг үнэт цаас 200,000 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Энержи Ресурс” ХХК-ийн 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 8,223,033,600 төгрөгөөр нийт 8,664,014,334 төгрөгийн арилжаа хийгдсэн байна.

Өнөөдрийн онцлох хувьцаа: Хишиг уул ХК (MSE: HSX)-ийн хувьцаа 2,357 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 14.98 хувь өссөн байна.

  • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн ТОП-20 индексийн багцыг шинэчиллээ. 2023 оны үзүүлэлтээр ТОП-20 индексийн багцыг шинэчлэхэд өмнөх багцад багтаж байсан 15 компани хэвээр үлдэж, "Ард санхүүгийн нэгдэл" ХК, "Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн" ХК, "Улсын их дэлгүүр" ХК, "Ард даатгал" ХК, "Бодь даатгал" ХК-иуд хасагдаж, шинээр "Хаан банк" ХК, "Худалдаа хөгжлийн банк" ХК, "Монголын хөрөнгийн бирж" ХК, "Монложистикс холдинг" ХК, "Газар шим үйлдвэр" ХК-иуд нэмэгджээ

Таны мэдлэгт…

"Новел Инвестмент ҮЦК"-аас хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна
-Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт
-Арилжаанд хэрхэн оролцох вэ?
-Арилжаанд ороход анхаарах зүйлс гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулагдахаар боллоо. Та сургалтад хамрагдсанааар хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтыг авахаас гадна дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлийн талаар шинэ содон мэдээ мэдээллүүдийг сонсож, амжилттай хөрөнгө оруулалт хийж эхлэх бүхий л мэдээллүүдийг авах боломжтой.


2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 18:30 цагаас
УБ, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Новел Группийн байр, 2 давхар


Сургалтанд бүртгүүлэх:
https://forms.gle/GdCPMKLeSMHAxtos6.

Бидэнтэй холбогдох:

☎️70121616