- Novel's Newsletter
- Posts
- Тоёотагийн охин компани болох Daihatsu компани аюулгүй байдлыг хангаагүй нь тогтоогдсоноор Тоёотагийн хувьцааны ханш 3.3 хувиар уналаа
Тоёотагийн охин компани болох Daihatsu компани аюулгүй байдлыг хангаагүй нь тогтоогдсоноор Тоёотагийн хувьцааны ханш 3.3 хувиар уналаа
Хөрөнгийн Зах Зээлийн Тойм
BREAKING NEWS🔥
Японы хамгийн том автомашин үйлдвэрлэгч Тоёота Мотор Корпорацийн (TYO:7203) охин компани болох Daihatsu компани нь аюулгүй байдлын туршилтыг 80,000 гаруй машин дээр хуурамчаар үйлдсэн гэдгээ хүлээсний дараагаар илүү дэлгэрэнгүй шалгалгаар аюулгүй байдлыг хангаагүй бүтээгдэхүүнээ Тоёота-ийн нэрэн дор борлуулсан нь тогтоогдсоноор Тоёотогийн хувьцааны ханш 3.3%-иар буурч 2,557.0 иен болж, Nikkei 225 индексийн хамгийн муу үзүүлэлтүүдийн нэг болжээ. Зөвхөн хувьцаааны ханшаас гадна Тоёотагийн АНУ-д бүртгэлтэй хадгаламжийн бичиг (NYSE:TM) мөн 2.2%-иар унав.
Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ
Олон улсын түүхий эдийн зах зээл дээр АНУ-ын түүхий нефтийн нөөц нэмэгдсэний дараагаар Брент нефтийн фьючерс 0.8%-иар буурч, баррель нь 79.05 доллар болсон бол АНУ-ын Баруун Техасын газрын тосны үнэ 0.7%-иар буурч 73.67 ам.долларт хүрлээ.
МХБ-ийн арилжааны тойм
2023.12.20-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 324,904 ширхэг хувьцаа 142,288,505 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 37,512 ширхэг нэгж эрх 17,154,658 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 5 ширхэг үнэт цаас 500,000 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 2,390 ширхэг үнэт цаас 139,000,000 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Энержи Ресурс” ХХК-ийн 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 8,262,604,800 төгрөгөөр нийт 8,561,547,963 төгрөгийн арилжаа хийгдсэн байна.
Өнөөдрийн онцлох хувьцаа: Махимпекс ХК (MSE: MMX)-ийн хувьцаа 3,760 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 15 хувь өссөн байна.
Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1/4758 тоот албан бичгийн дагуу “Инновэйшн инвестмент” ХХК-ийн нийтэд санал болгон арилжаалсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс тус компанийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг "QPAY" үсгэн кодтойгоор эхлүүллээ.
Таны мэдлэгт…
Хөрөнгө оруулалт хийхдээ юуг анхаарах вэ?
Хөрөнгө оруулалтын зорилгоо тодорхойлох
Хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлох
Хөрөнгө оруулалтын өгөөж, эрсдлийг тодорхойлох
Хөрөнгө оруулалтаа тараан байршуулах
Арилжаанд хэрхэн оролцох вэ?
Бидэнтэй холбогдох:
☎️70121616