- Novel's Newsletter
- Posts
- Apple өнөөдөр Apple Vision Pro хэмээх хамгийн анхны орон зайн компьютерээ танилцууллаа
Apple өнөөдөр Apple Vision Pro хэмээх хамгийн анхны орон зайн компьютерээ танилцууллаа
Хөрөнгийн Зах Зээлийн Тойм
BREAKING NEWS🔥
Apple (NASDAQ:AAPL) компани өнөөдөр Apple Vision Pro хэмээх хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн бүтээгдэхүүнээ танилцууллаа. Тус бүтээгдэхүүн нь орон зайн компьютер буюу дижитал ертөнцийг бодит ертөнцтэй холбох нэгэн шинэ төрлийн бүтээгдэхүүн бөгөөд Apple Vision Pro-г хэрэглэгчид нүд, гар болон дуу хоолойгоороо удирдах боломжтой. Тус бүтээгдэхүүний борлуулалт 2 дугаар сарын 1-нээс эхлэх бөгөөд шинэ бүтээгдэхүүний танилцуулга хийгдсэнээр Apple (NASDAQ:AAPL)-ийн хувьцааны ханш 2.4%-иар өсөөд байна.
Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ
Samsung Electronics (KS:005930) компани 2023 оны дөрөвдүгээр улиралд компанийн гол санах ой болон ухаалаг утасны чипний эрэлт сэргэх нь удаашралтай байгаатай холбоотойгоор үйл ажиллагааны ашгаа 35%-иар унах магадлалтай хэмээн мэдэгдлээ. Samsung Electronics-ийн ашиг дөрөвдүгээр улирлын байдлаар өмнөх жилийн мөн үеийнхээс 24%-иар унаж 2.8 тэрбум вон болсон бол борлуулалтын орлого нь 4.3%-иар унажээ.
Улс орнуудын бодлогын хүү болон инфляцийн түвшин нэмэгдэхийн хэрээр хэрэглэгчид цахилгаан бараа бүтээгдэхүүнд зарцуулах зардлаа багасгаж буйтай холбоотойгоор хэрэглээний цахилгаан бараа бүтээгдэхүүний эрэлт удааширч, үүнийг даган чипний эрэлт ч мөн удаашралттай байгаа нь дэлхий дахинд цахилгаан бараа үйлдвэрлэгчдэд ийнхүү нөлөөлж байна.
Samsung Electronics Co Ltd (KRX: 005930) 76,000 KRW 0.65%
МХБ-ийн арилжааны тойм
2024.01.08-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 765,674 ширхэг хувьцаа 267,787,152 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 65,656 ширхэг нэгж эрх 20,377,520 төгрөгөөр 288,164,672 төгрөгийн арилжаа хийгдсэн байна.
Өнөөдрийн онцлох хувьцаа: Хэрлэн Хивс ХК (MSE: HRL)-ийн хувьцаа 56.35 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 15 хувь өссөн байна.
“Хөвсгөл” ХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэл болох үйлдвэрийн зориулалтаар мод бэлтгэх, модон эдлэл үйлдвэрлэх засварлах, гэрийн мод үйлдвэрлэл, төрөлжсөн бус барааны бөөний худалдаа гэсэн чиглэлүүдийг хасч “Менежментийн зөвлөгөө өгөх“ үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа эрхлэхээр болжээ.
Таны мэдлэгт…
"Новел Инвестмент ҮЦК"-аас хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна
-Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт
-Арилжаанд хэрхэн оролцох вэ?
-Арилжаанд ороход анхаарах зүйлс гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулагдахаар боллоо. Та сургалтад хамрагдсанааар хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтыг авахаас гадна дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлийн талаар шинэ содон мэдээ мэдээллүүдийг сонсож, амжилттай хөрөнгө оруулалт хийж эхлэх бүхий л мэдээллүүдийг авах боломжтой.
2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 18:30 цагаас
УБ, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Новел Группийн байр, 2 давхар
Сургалтанд бүртгүүлэх:
https://forms.gle/GdCPMKLeSMHAxtos6.
Бидэнтэй холбогдох:
☎️70121616