• Novel's Newsletter
  • Posts
  • Биткойны ETF-д гурван өдрийн дотор 1.9 тэрбум ам.доллараар арилжигдлаа

Биткойны ETF-д гурван өдрийн дотор 1.9 тэрбум ам.доллараар арилжигдлаа

Хөрөнгийн Зах Зээлийн Тойм

BREAKING NEWS🔥

Биткойн биржээр арилжаалагдах хамтын сангийн зөвшөөрлөө авснаар Биткойны ETF арилжаанд орж эхний гурван өдрийн дотор хөрөнгө оруулагчид аль хэдийн 1.9 тэрбум ам.доллараар хөрөнгө оруулжээ. Хөрөнгө оруулагчид уг биржээр арилжаалагдах хамтын сангийн нэгж эрх буюу ETF-д итгэлтэй байгаа нь харагдаж байна. Харин Биткойны ханш өнөөдрийн байдлаар 4% унаж 41,069.75 ам.долларт хүрээд байна.

Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ

Дэлхийн гуравдах том эдийн засагтай улс болох Япон улсын инфляцийн түвшин 2022 оны долоодугаар сараас хойш анх удаа хамгийн бага түвшин буюу 2.6%-д хүрлээ. Японы Төв банкны 2024 оны бодлогын хүүг зарлах хурал нэгдүгээр сарын 22-ны өдөр болох бөгөөд шинжээчид болон хөрөнгө оруулагчид уг мэдэгдэлд өндөр хүлээлттэй байна. Японы инфляцийн мэдээ гарснаар Nikkei 225 индекс 1.1% өсжээ.

МХБ-ийн арилжааны тойм

2024.01.18-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 467,115 ширхэг хувьцаа 294,352,697 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 5,605 ширхэг нэгж эрх 3,156,380 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 247 ширхэг үнэт цаас 24,663,700 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Энержи Ресурс” ХХК-ийн 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 8,244,254,720, "Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 6,668,147,200 төгрөгөөр нийт 15,234,574,697 төгрөгөөр арилжигдсан байна.

Өнөөдрийн онцлох хувьцаа: Блюскай секьюритиз ХК (MSE: BSKY)-ийн хувьцаа 1,868 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 15 хувь өссөн байна.

  • “Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Үнэт цаасны арилжааны системд гэнэтийн саатал гарсан тул энэ өдрийн арилжаа тодорхойгүй хугацаагаар хойшлох боллоо.

    Гэнэтийн саатлыг илрүүлэхээр “Монголын хөрөнгийн бирж” ХК болон MIT программ хөгжүүлэлтийн багууд хамтран яаралтай арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.

Таны мэдлэгт…

Хөрөнгө оруулалт гэж юу вэ?

Өөрт байгаа мөнгөн хөрөнгөө ямар нэгэн бүтээгдэхүүн үйлчилгээнд оруулж түүнийхээ өгөөжийг нь хүртэх үйл ажиллагааг хөрөнгө оруулалт гэнэ.

Хөрөнгө оруулалтын түгээмэл хэрэгслүүд

Бидэнтэй холбогдох:

☎️70121616