Өндөр өгөөжтэй бондын захиалга

Хөрөнгийн Зах Зээлийн Тойм

BREAKING NEWS🔥

НОМТ НАРАН БОНД ЗАХИАЛГА АВЧ БАЙНА 👉👉👉

📌Биржийн бус зах зээл дээр боловсролын салбарын анхдагч болж "Ерөнхий Боловсролын Номт Наран сургууль" ХХК бонд гаргалаа. 📖📖📖

☝️Тус сургууль нь 2016 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулийн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2023 онд үйл ажиллагаа өргөжүүлэх үүднээс хүн амын нягтаршил өндөртэй Яармагийн бүсэд шинэ салбар нээж ашиглалтад оруулсан. Одоо тус салбарын байрыг өргөтгөж цогцолбор сургууль болохоор ажиллаж байна.

“Номт Наран бонд” нь зах ээлийн жишиг хүү болон хөрөнгө оруулагчдын саналаар харьцангуй өндөр хүүтэй буюу жилийн 23 хувийн хүүтэйгээр танд санал болгож байна. 💹⬆️⬆️

“НОМТ НАРАН” БОНДЫН НӨХЦӨЛ 👉

 🔗Бондын үнэ: 1,000,000 төгрөг

 🔗Татан төвлөрүүлэх дүн: 1.2 тэрбум

🔗 Хүү: 23 хувь

 🔗Хүү төлөх давтамж: 6 сар тутам

🔗 Хугацаа: 12 сар

 🔗Хүүгийн орлогын татвар: 10 хувь

Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол – 70121616, 91110963

Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ

Apple (NASDAQ:AAPL) болон Google (NASDAQ:GOOGL) компаниуд дэлхий дахинд болоод буй хиймэл оюун ухааны өрсөлдөөний улмаас хувьцааны ханш нь унаад байсан билээ. Харин ойрын өдрүүдэд Apple компани Google-ийн хиймэл оюун ухаан болох Gemini AI-ийн хөдөлгүүрийг өөрсдийн iPhone-ийн бүтээгдэхүүнүүдэд суурьлуулахаар хэлцэл хийж байгаа талаар мэдээлэл гарснаар тус компаниудын хувьцааны ханш өсөөд байна. Хэрвээ уг хэлцэл амжилттай болсон тохиолдолд технологийн салбарт болоод тус компаниудад томоохон өөрчлөлт болон боломжийг авчирна хэмээн үзэж байна.

Apple (NASDAQ: AAPL) $173.72 0.6%

Alphabet (NASDAQ: GOOG) $148.48 4.4%

МХБ-ийн арилжааны тойм

2024.03.18-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 8,936,538 ширхэг хувьцаа 2,684,420,628 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 36,249 ширхэг нэгж эрх 15,888,761 төгрөгөөр, Хөрөнгөөр баталгаажсан 2 ширхэг үнэт цаас 200,000 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд“Энержи Ресурс” ХХК-ийн 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 11,256,720,000 төгрөгөөр нийт 13,957,229,389 төгрөгөөр арилжигдсан байна.

Өнөөдрийн онцлох хувьцаа: Бөөний худалдаа ХК (MSE: BHL)-ийн хувьцаа 575 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 15 хувь өссөн байна.

Таны мэдлэгт…

"Новел Инвестмент ҮЦК"-аас хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна
-Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт
-Арилжаанд хэрхэн оролцох вэ?
-Арилжаанд ороход анхаарах зүйлс гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулагдахаар боллоо. Та сургалтад хамрагдсанааар хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтыг авахаас гадна дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлийн талаар шинэ содон мэдээ мэдээллүүдийг сонсож, амжилттай хөрөнгө оруулалт хийж эхлэх бүхий л мэдээллүүдийг авах боломжтой.
2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 18:30 цагаас
УБ, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Новел Группийн байр, 2 давхар

Сургалтанд бүртгүүлэх:
https://forms.gle/uGYZg4XvgSxSP3zr7

Бидэнтэй холбогдох:

☎️70121616