- Novel's Newsletter
- Posts
- Ойрхи Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны нийлүүлэлт тасалдах магадлалтай байна
Ойрхи Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны нийлүүлэлт тасалдах магадлалтай байна
Хөрөнгийн Зах Зээлийн Тойм
BREAKING NEWS🔥
Саудын Араб улс Азийн газрын тосны экспортын үнийг буулгаж, 2 жилийн хамгийн доод түвшинд хүргэснээр газрын тосны ханш унасан хэдий ч Ойрхи Дорнод дахь мөргөлдөөний улмаас нийлүүлэлт тасалдах магадлалтай байгаагаас үүдэн ханшийн уналтад хязгаарлалт тогтжээ. 2024 он гарсаар Израиль-ХАМАС-ын мөргөлдөөн хурцдаж газрын тосны нийлүүлэлт тасалдах магадлалтай болж байгаа нь газрын тосны ханшид хүчтэй нөлөө үзүүлээд байна.
Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ
АНУ-ын ажлын байрны тайлангаар арваннэгдүгээр сард 199,000 ажлын байр шинээр нэмэгдэж, ажилгүйдлын түвшин 3.9%-иас 3.7%-д хүрчээ. Ажилгүйдлын мэдээ гарсны дараагаар АНУ-ын хувьцаануудын ханш өсөлттэй байлаа.
АНУ-ын голлох индексүүдийн хөдөлгөөн:
Dow Jones 37,466.11 0.07%
S&P 500 4,697.24 0.18%
Nasdaq 14,524.07 0.09%
Dollar Index 102.204 0.07%
МХБ-ийн арилжааны тойм
2024.01.05-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 1,142,228 ширхэг хувьцаа 451,994,895 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 24,060 ширхэг нэгж эрх 7,536,165 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 1,759 ширхэг үнэт цаас 175,900,000 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1,177 ширхэг үнэт цаас 117,611,500 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 128,000 тонн дэгдэмхий бодис дундаас их, хийн нүүрс 43,157,997,824 төгрөгөөр нийт 43,911,040,384 төгрөгийн арилжаа хийгдсэн байна.
Өнөөдрийн онцлох хувьцаа: УБ-БҮК ХК (MSE: BUK)-ийн хувьцаа 333.5 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 15 хувь өссөн байна.
“Жуулчин дюти фрий” ХК-ийн хүсэлтийг үндэслэн “Монголын хөрөнгийн бирж” ХК-аас тус компанийн 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 65,362 ширхэг үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд сэргээн бүртгэлээ.
Таны мэдлэгт…
"Новел Инвестмент ҮЦК"-аас хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна
-Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт
-Арилжаанд хэрхэн оролцох вэ?
-Арилжаанд ороход анхаарах зүйлс гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулагдахаар боллоо. Та сургалтад хамрагдсанааар хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтыг авахаас гадна дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлийн талаар шинэ содон мэдээ мэдээллүүдийг сонсож, амжилттай хөрөнгө оруулалт хийж эхлэх бүхий л мэдээллүүдийг авах боломжтой.
2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 18:30 цагаас
УБ, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Новел Группийн байр, 2 давхар
Сургалтанд бүртгүүлэх:
https://forms.gle/GdCPMKLeSMHAxtos6.
Бидэнтэй холбогдох:
☎️70121616